Харилцан суралцах процессын арга зүйг ашиглан төрийн үйлчилгээг сайжруулах нь


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 18.02.2019

Хотын Засаглалыг Сайжруулах төслийн хүрээнд Харилцан суралцах арга зүйн (ХСАЗ) талаарх семинарыг Орон нутгийн засаглалын сүлжээ ТББ (LOGIN) байгууллагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  алба хаагчдад 2019 оны хоёрдугаар сард амжилттай зохион байгууллаа.

Харилцан суралцах арга зүйн семинар ©Азийн сан

ХСАЗ нь үр дүнд суурилсан, харилцан бие биенээсээ суралцах сургалтын арга зүй юм. Мөн бодлогын шинэчлэлд нөлөөлөхүйц орон нутгийн засаглалын сайн туршлагуудыг олж тодорхойлох, хуваалцах, нэвтрүүлэхэд чиглэгдэж байдаг аж. Орон нутгийн засаг захиргаа нь бусадтай өөрсдийн хуваалцахыг хүссэн сайн туршлагуудаа тодорхойлон гаргах. Үүний хажуугаар эргээд бусдаас суралцахыг хүссэн сайн туршлагуудыг бие биенээсээ суралцдаг байна. Сургалтын хөтөлбөр дотроосоо хэлэлцэгдэн боловсруулагддаг бөгөөд ХСАЗ-н хүрээнд сайн туршлагуудыг харилцан хуваалцдаг. Эдгээр сайн туршлагууд нь практикт туршигдаж улмаар бодит ажил хэрэг болж чадах нь батлагдсан тул орон нутгийн засаг захиргаа нь туршлагуудыг амжилттай нутагшуулах, нэвтрүүлэх өндөр боломжтой. Мөн нэвтрүүлж буй сайн туршлагууд орон нутгийн засаглалын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрахад хувь нэмэр оруулж чаддаг байна.  

НЗДТГ-ын албан хаагчдад хийсэн 3 өдрийн сургалтаар ХСАЗ-н сургагч багш нарын багийг бэлтгэж мөн жил болгон тус газраас зохион байгуулдаг шилдэг хороо шалгаруулах тэмцээний 2019 оны удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд ХСАЗ-н элементүүдийг оруулж өгөх талаар нарийвчлан хэлэлцэв.

Түүнчлэн сургалтын үеэр сайн туршлагыг тодорхойлох, мэргэжил нэгттэйгээ хуваалцах, бусдын сайн туршлагыг эрэмблэх, сонгосон сайн туршлагыг нэвтрүүлэх болон нэвтрүүлсэн туршлагыг үнэлэх ажлыг зохион байгуулах зэрэг ХСАЗ-н 6 үндсэн үе шатуудын талаар сургалтад хамрагсдад мэдлэг олгосон юм.  

Тус семинар 2018 оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан ХСАЗ-н концепцийг танилцуулах болон НЗДТГ-ын байнгын үйл ажиллагаанд ХСАЗ-н практик хэрэглээг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцсэн уулзалтын үргэлжлэл байв.

Хэлэлцүүлгийн явцад Нутгийн захиргааны байгууллагуудын бүх шатанд олон сайн туршлага байдаг ч  түүнийг оролцоонд тулгуурлан системтэйгээр тодорхойлон гаргаж ирж, хуваалцаж, нэвтрүүлдэггүй аж. Тиймээс иргэдэд үзүүлэх үйлчилгээ болон нутгийн захиргааны үйл ажиллагааг сайжруулах боломжийг хумиж байгаа талаар ч тодорхойлсон. НЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг шилдэг хороо шалгаруулах уралдаанд ХСАЗ-н элементүүдийг уялдуулан сайжруулснаар сайн туршлагуудыг нийслэлийн 152 хороонд нэгэн зэрэг тодорхойлох, хуваалцах нь үр дүнтэй гэж үзжээ. ХСАЗ-н концепцийг танилцуулах, чиг баримжаа олгосон дээрх сургалтаар олж авсан мэдлэгт тулгуурлан сургалтад хамрагдагсдын зүгээс ХСАЗ-н жижиг төслийг бие даан боловсруулан өөрсдийн харьяа дүүрэг, хороодод хэрэгжүүлж ажилласан байна.

Эдгээр жижиг төслийн хэрэгжилтийн талаар хоёрдугаар сард зохион байгуулагдсан семинарын үеэр дүн шинжилгээ хийсэн бөгөөд энэ нь НЗДТГ-ын ХСАЗ-г нэвтрүүлэх ажлын суурь бичиг баримт болсон. ХСАЗ танхимын бус практикт суурилсан чадавх бэхжүүлэх арга зүйн нэг хэлбэр болохын хувьд 2019 оны нэгдүгээр сард Нийслэлийн иргэдийн хурлаар батлагдсан нийслэлийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын хөтөлбөрт энэ тухай талаар тусгахаар шийджээ. НЗДТГ-т ХСАЗ-н үзэл баримтлалаас гарах үр дүн нь Улаанбаатар хотын оршин суугчдад үзүүлэх үйлчилгээг бодитойгоор, өргөн хүрээг хамран тогтвортой болгоход нөлөөлөх юм. Ирээдүйд НЗДТГ үндэсний чуулганаар дамжуулан  өөрсдийн сайн туршлагуудыг бусад хот, аймагтай хуваалцахаар эрмэлзэж байна.