Төслүүд

Хайлтын үр дүн
Статус    

Object 13 – 14 of 14

Засаглалыг дэмжих, Төвлөрлийг сааруулах хөтөлбөр (II үе шат)

01.04.2015 - 31.12.2019

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь  үе шат (ЗДТСХ II)-ны хүрээнд эрх мэдэлтэй, ардчилсан, иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг тогтвортой хүргэдэг орон нутгийн удирдлагыг дэмжих замаар Монгол Улсад төвлөрлийг сааруулах шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Ингэхдээ Монголын талаас төсөл хамтран хэрэгжүүлэгч  байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний оролцоог бэхжүүлэх асуудалд анхаарч байна. ЗДТСХ II-ийн үр  шимийг үндэсний хэмжээнд орон нутгийн удирдлага болон иргэд (эрэгтэй ба эмэгтэй) хүртэх болно. Хөтөлбөрийн төлөвлөлтийн явцад үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо  ядуурлыг бууруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг харгалзан үзсэн юм.


Тогтвортой амьжиргаа төслийн 3-р үе шат

01.09.2012 - 30.06.2020

Тогтвортой Амьжиргаа-3 Төсөл (ТАТ-3)-ийн зорилго нь Монголын хөдөө орон нутагт тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоог хэвшүүлэх, чадавх бэхжүүлэх замаар орон нутгийн засаглалыг сайжруулах, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгоход оршино. Ингэхдээ Засгийн газрын төвлөрлийг сааруулах шинэчлэлийн үйл явцын гол цөм болох Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжинэ. ТАТ-3 нь Монгол улсын нийт 330 сумдад шаардлагатай чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа явуулах бөгөөд сайн гүйцэтгэлийг урамшуулах зорилгоор сумдад гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгож байна. ТАТ-3 нь орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулснаар Монголын нийт хүн амын 40% нь ашгийг хүртэнэ.

Object 13 – 14 of 14