Дэлбээлж буй нугараач охид дэлхийг өөрчилж байна

Local news, 06.05.2021

“18-р зуунд Монголын нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Саран хөхөө театрт уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэг байсан гэсэн түүхэн баримт байдаг. Энэ нь 18-р зуунд аль хэдийн урлагийн төрөл болсон гэж үзвэл бид уран нугаралтыг Монголд эрт дээр үеэс оршин тогтнож, хөгжиж ирсэн Монголын соёлын өвийн нэг хэсэг хэмээн үздэг.

Булган аймгийн соёлын төвийн нугараач охид
Булган аймгийн соёлын төвийн нугараач охид ©ШХА

Одоо дэлхий даяаршиж, уран нугаралт дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж байна. Ирээдүйд энэ өвийн Монгол гэсэн гарал үүсэл бүдэгрэх вий гэсэн болгоомжлол байсан. Тиймээс Булган аймгийн Соёлын ажилчид энэхүү өвийг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэхээр шийдсэн юм” хэмээн Энхтуяа захирал хэллээ.

Анх Булган аймгийн Соёлын төв 300 гаруй хүүхдэд сургалт явуулж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөхөд олон хүүхэд энэ сургалтыг хэтэрхий хүнд байсан тул сургуулилтаа орхисон. Уран нугаралт бол маш их тэсвэр тэвчээр шаарддаг урлаг юм. Гэхдээ багш нар цөхрөлгүй, шаргуу хөдөлмөрлөж, цөөн тооны хүүхдүүдэд уран нугаралтыг үргэлжлүүлэн зааж байв. Манйа орон нутагт энэ мэргэжлийн урлагийг сургадаг эсвэл заадаг мэргэжлийн багш, сургууль байдаггүй. Уран нугаралт гэдэг нь ердөө л хүний төрөлхийн авьяас чадвар, тэвчээр, тууштай бэлтгэлийг монгол хүний өвөрмөц уян хатан байдалтай хослуулсан байдаг. “Тиймээс бид олон жилийн туршлагатай уран нугаралт хөгжүүлсэн багш нарыг урьж ажиллууж мөн өөрсдийн бүжгийн багшаа сургасан юм. Үүний үр дүнд тэд уран нугаралт үзүүлэх боломжтой түвшинд хүрсэн ”хэмээн Энхтуяа захирал нэмж хэллээ.

Сурагчдын тоо цөөхөн байсан ч хүүхдүүд шаргуу хөдөлмөрлөж, тулгарсан бэрхшээл бүрийг даван туулж, тууштай бэлтгэл сургуулилт хийж, уран нугаралтын урлагт дуртай болсон. Тэд одоо өөрсдийн урын сантай болж, "Mongolia’s Got Talent" телевизийн шоунд оролцох гэх мэт янз бүрийн уралдаан тэмцээнд оролцдог болсон. Булган аймгийн Соёлын төв өргөөний багш нар уран нугараачдыг цаашид хөгжүүлэх, сурталчлах, тэднийг алдаршуулах, бусад хүүхдүүдэд нөлөөлөх арга замыг эрэлхийлэв.

Ингээд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр нугараач охидын тухай, уран нугаралтын ур чадварыг эзэмшсэн байдал, хэрхэн бэрхшээлийг даван туулсан, юунд хүрсэн, эцэст нь тэдний мөрөөдлийн тухай баримтат кино болох Дэлбээлж буй охид төслийг дэмжиж ажилласан. Булган аймгийн Соёлын төвөөс уг бичлэгийг Монголын 21 аймаг, 333 сумдад тараасан байна.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос www.youtube.com үзээрэй.