Та луувангийн цэвэр шүүсэнд дуртай юу? Тийм бол Монголд зочлоорой!

Local news, 23.01.2023

Манай Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри луувангийн шүүсэнд маш их дуртай. Тэрээр Монгол Улсад ирсэнээсээ хойш өдөр бүр өглөөний цайндаа шинээр шахсан луувангийн цэвэр шүүс ууж хэвшсэн бөгөөд луувангийн шүүс уух нь түүний хувьд татгалзаж чадахааргүй амьдралын нэгэн тансаг зуршил нь болжээ. 

F1 сортын луувангийн шүүс
F1 сортын луувангийн шүүс ©ШХА

Стефанийг гайхшруулсан нэг зүйл нь Монголд олон төрлийн шүүсний сортын лууван тариалдаг гэдгийг мэдэж авсан юм. Энэ нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн “Монгол ногоо” төслийн хэрэгжилтийн хүрээнд олон төрлийн лууван амжилттай тариалж буй үр дүнтэй шууд хамааралтай.  

Шүүслэг “Naval F1” шинэ сортын лууванг жил бүрийн 12 дугаар сар хүртэл Монголын томоохон гурван хотын супермаркетуудаар худалдаалж байна. Шүүсний гарц өндөртэй, амт сайтай, шим тэжээлээр баялаг энэхүү шинэ сортын шар лууванг эх орны хөрсөнд амжилттай нутагшуулан тариалж арвин их ургац хураан авч хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Луувангийн шүүслэг чанар, шим тэжээлийг мэддэг эцэг, эхчүүд жирийн үзүүртэй луувантай харьцуулахад мохоо үзүүрээр нь таньдаг болсон. Нэмж хэлэхэд, энэ шүүслэг лууван нь урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр лангуунаасаа нисч буй мэтээр маш ихээр худалдаалагдаж байна.

Шүүс гаргаж авсны дараа үлдсэн нухаш нь луувангийн бялуунд төгс тохирдог бөгөөд зарим хэрэглэгчдийн хэлснээр хөлдөөгчинд хэдэн сарын турш хаврын сүүл хүртэл хадгалж нухсан төмс эсвэл хааяа луувангийн бялуунд өнгө нэмэхэд ашигладаг байна.

Витафит компани нь энэ сортын лууванг анх 2017 оны намар зах дээр олж хараад, луувангийн шүүс үйлдвэрлэн борлуулах тал дээр шуурхай ажиллаж эхэлсэн юм. Тухайн үеийн туршилтын үйл ажиллагаатайгаа зэрэгцүүлэн тус компани нь өөрийн үйлдвэртээ луувангийн шүүс үйлдвэрлэх шугам, тоног төхөөрөмж суурилуулж ажилласан. Харин одоо энэ сортын лууванг тариаланчдаас авахаар гэрээ байгуулан ажиллаж байна.

Монгол Улсад анх удаа хүнсний ногооны маркетингийн системд гэрээт тариалан эрхэлж байгаа боловч туршилтын болон гэрээт тариалангийн амжилт нь гэрээлэгч буюу компаний үйл ажиллагаа хэр том, тогтвортой байхаас шалтгаалдаг байна.

Энэ үйл ажиллагаа нь одоо амжилттай хэрэгжиж байна. Зөвхөн 2022 онд гэхэд үндэсний томоохон ундаа үйлдвэрлэгч “Витафит жүүс” ХХК-д 1000 тонн лууванг үйлдвэрлэлдээ ашигласан бол Сэлэнгийн Хушаатад хүнсний ногооны тариалан эрхэлдэг хоёр компани 30 га талбайд шүүслэг луувангийн сорт тариалах гэрээтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар шүүс, нухаш зэрэг дөрвөн төрлийн үндсэн бүтээгдэхүүн хийж дотоодын зах зээлд нийлүүлдэг болсон. Өөр өөр хэмжээ бүхий шилэн саванд савласан луувангийн нухаш, шүүсийг та бүхэн супермаркетуудын лангуун дээрээс худалдан авч болно.

Бусад хүнс, ундаа үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн энэ жишгээр ажиллаж байгаа бөгөөд шарсан төмс - чипс үйлдвэрлэхэд зориулж төмс сонгох төрөл бүрийн сортын төмсний туршилтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Эх орны хөрсөнд зохих стандартын дагуу тариалсан, чанарын батламжтай төмсийг боловсруулж хийсэн “савласан, хөлдөөсөн, шарсан төмс – чипс” супермаркетуудын лангуун дээр тун удахгүй гарна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр бүтээгдэхүүн гарах хүртэл түр хүлээцгээе!

Дэлгэрэнгүйг Витафит Милкээс......