Монгол ногоо - Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл
“Монгол Ногоо” төсөл нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Монголын төмсний салбарт үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд гарсан амжилт дээр тулгуурлан, Монгол орны хүнсний ногооны салбарын хөгжлийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой.
Pays/région | Thème | Période | Budget |
---|---|---|---|
Mongolie |
Agriculture et sécurité alimentaire
Services agricoles & marché
Politique agricole |
01.03.2016
- 31.07.2020 |
CHF 5’000’000
|
- Нийт тариаланч өрхүүд (63’000), Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хэрэглэгчид (ойролцоогоор 100’000 өрх)
- Тариалангийн төв бүсийн сонгогдсон 24 сумын 7’000 ногоочин (30%-аас доошгүй нь 1га талбайтай байна)
- Увс аймгийн 2 сумын 100 орчим хүнсний ногооны үр үйлдвэрлэгчид
- Улаанбаатар хотын 3 дүүрэг, Дархан Эрдэнэт хотын 3’000 өрх (40%-аас доошгүй нь амьжиргааны доод түвшингээс доош амьдралтай)
- Жэндэр: 20%-оос доошгүй нь өрх толгойлсон эмэгтэй
- Сайн чанарын үр, сорт, дэвшилтэт технологи, нөү-хауг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэн байна.
- Хүнсний ногооны зах зээлийн таатай орчин бүрдэж, тогтворжсноор ногоочдын буюу ялангуяа бага хэмжээний талбайтай ногоочид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлого нэмэгдсэн байна.
- Хот болон хот орчмын эмзэг бүлгийн өрхийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээ өрхийн хүнсний ногооны тариалалтаар нэмэгдсэн байна.
- Хүнсний ногооны салбарын бодлого/хууль эрх зүйн орчин сайжирсан байна.
- Орон нутагт хүнсний ногооны сайн чанарын баталгаатай үр олдоцтой болсон байна
- Хүнсний ногоо үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтэрсэн байна
- Тариаланчдын мэдлэг дээшилсэн байна
- Маркетингийн (тариаланчдын бүлэг/хоршооллууд) нэгдмэл үйл ажиллагааны суурь тавигдана
- Маркетингийн сувгууд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтанд орно
- Зах зээлийн оролцогч талууд зах зээлийн мэдээллийг авах боломжтой болсон байна
- Хүнсний ногоо боловсруулах санаачлагуудыг дэмжсэн байна
- Хот болон хот орчмын эмзэг, бүлгийн (ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд) өрхүүдийн хүнсний ногоо тариалалт нэмэгдсэн байна
- Хот болон хот орчмын бүсэд хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлнэ
- Эмзэг бүлгийн өрхүүд сургалтанд хамрагдаж мэдлэг мэдээлэлээр хангагдсан байна
- Ургамал хамгааллын цогц менежмент, пестицид, органик газар тариалангийн хуулийн бодлогыг боловсруулна
- Төрийн холбогдох мэргэжилтэнүүд ургамал хамгаалалын цогц менежмент болон органик газар тариалангийн талаарх мэдлэг чадвартай болсон байна
- Ургамал хамгааллын цогц менежмент, пестицид, органик газар тариалангийн зохицуулалтыг туршин, хэрэгжүүлж, баримтжуулсан байна
- Organisation des Nations Unies pour l’alimentation et l’agriculture
- Судалгааны байгууллагууд: Ургамал Хамгааллын Хүрээлэн (УХХ), Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн (УГТХ)
- Донор байгууллагууд/Олон Улсын ТББ-ууд: АХБ, КОЙКА, IFAD, AДРА, Дэлхийн Зөн, GERES, Caritas
- Хотын засаглалыг бэхжүүлэх төсөл, Улаанбаатар хотын захиргаа (ШХА)
- Мэргэжлийн боловсрол, сургалт төсөл II үе шат (ШХА)
- Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ) төсөл, сонгогдсон дүүргүүдийн гэр хороололын сургуулиуд (ШХА)
- ЕХ/ДХХААБ ажлын байрыг дэмжих төсөл (SECiM)
-
Secteur selon catégorisation du Comité d'aide au développement de l'OCDE AGRICULTURE
AGRICULTURE
Sous-Secteur selon catégorisation du Comité d'aide au développement de l'OCDE Services agricoles
Politique agricole et gestion administrative
Thème transversal Le projet est axé sur la promotion de la biodiversité.
Le projet est axé sur l'amélioration du fonctionnement de l'organisation partenaire
Type d'aide Contribution à des projets ou programmes
Numéro de projet 7F09387
Contexte |
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэний дараа газар тариалангийн салбар уналтанд орсон бөгөөд эргэн сэргэтэлээ нэлээдгүй жилийг зарцуулсан. Тариалалт, хэрэглээ тогтмол нэмэгдэж ирсэн хэдий ч хүнсний ногооны үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй Хятад улсаас импортоор хүнсний ногооныхоо 40%-ийг хангаж байна. Засгийн газрын тэргүүлэх салбар нь уул уурхайн салбар бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжлийн нөөц хувилбар гэж үзэж байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл, хадгалалт, дахин боловсруулалт, маркетинги болон бодлого зохицуулалт бүхий бүх шатанд шийдвэрлэж болох тулгамдсан асуудлууд байгаа нь нөгөө талаасаа ногоочдын амьжиргааг дээшлүүлэх, дотооддоо тариалсан ногоог хүнсэндээ хэрэглэх нөөц бололцоо байгааг харуулж байна. |
Objectifs |
Хүнсний ногооны таримлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, агуулах, зоорь, дахин боловсруулах, маркетингийн нөхцлийг сайжруулах болон хууль эрх зүйн таатай нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлснээр хөдөө орон нутгийн өрхүүдийн амьжиргаа сайжирч, эдийн засгийн хөгжилд ч тодорхой хувь нэмэр оруулна. Мөн “Монгол Ногоо” төслийн хүрээнд хот ба хот орчмын амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хашаандаа ногоо тариалахад нь болон хүнсэндээ ногоо хэрэглэж заншихад нь дэмжлэг үзүүлэх замаар ядуурлыг бууруулахад үйл ажиллгаагаа чиглүүлнэ. |
Groupes cibles |
|
Effets à moyen terme |
|
Résultats |
Principaux résultats attendus: Principaux résultats antérieurs: Төслийн өмнөх үе шатад гарсан үр дүн, амжилтууд: |
Direction/office fédéral responsable |
DDC |
Crédit |
Coopération au développement |
Partenaire de projet |
Partenaire contractuel Organisme des Nations Unies (ONU) Autres partenaires |
Coordination avec d'autres projets et acteurs |
Бусад холбогдох байгууллагууд: |
Budget | Phase en cours Budget de la Suisse CHF 5’000’000 Budget suisse déjà attribué CHF 4’499’204 |
Phases du projet |
Phase 1 01.03.2016 - 31.07.2020 (Completed) |