Мэдээ

Filter by
Select time frame

All news (129)

Object 1 – 12 of 129

Швейцарын хөгжлийн агентлагийн даргын мэндчилгээ

18.10.2021 — Local news Mongolia
Гол нь хэзээ ч зогсохгүй үргэлжлэн, толгод хөндий дундуур өөрийн замаа олно. Цаг хугацаа ч үүнтэй адил юм. Юуг ч хүлээхгүй. Монголд ирсэн эхний жил шиг л хурдан өнгөрч өөрчлөгдөж байна. Энэ сайхан оронд ирээд би хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.


"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн хүрээнд ерөнхий боловсролын 30 сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ ажиллуулж эхэллээ

13.10.2021 — Mongolia
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа Боловсролын Сэтгэл зүйчдийг бэлтгэж эхэллээ. 


Шувуу ажиглах аялал жуулчлал нь нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна

12.10.2021 — Local news Mongolia
Биологийн олон янз байдлыг үндэсний хэмжээнд хамгаалах тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бий болгох нь Монгол Улсын Засгийн газрын байгаль хамгааллын үндсэн бодлогуудын нэг юм. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 124 Улсын тусгай хамгаалалттай газар нутаг байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 21%-ийг хамарч байна. Ийм өргөн уудам тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бий болгож чадсан нь асар том амжилт бөгөөд Монгол Улс байгаль хамгааллын хувьд чухал түшиц газруудыг төрийн хамгаалалтад авах тал дээр хөгжиж буй орнуудын дунд сайн үлгэр жишээ үзүүлж байна. 


Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн хоёр дахь үе шат эхэллээ

11.10.2021 — Local news Mongolia
Монгол Улс 2019 онд Үндсэн хуульд томоохон өөрчлөлтийг оруулсан. Үндсэн хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт нь ардчилсан засаглал, төвлөрлийг сааруулах эрх зүйн орчныг шинэчлэхэд чухал алхам болсон юм. 


17 жил хэрэгжсэн Ногоон алт малын эрүүл мэндийн төслийн хаалт амжилттай боллоо

11.10.2021 — Local news Mongolia
Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий Ногоон алт, Малын эрүүл мэнд  урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ.


Швейцарын Холбооны Улс 850.000 швейцар франкийн буюу 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл илгээлээ

05.10.2021 — Local news Mongolia
Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч үзсэний үндсэн дээр Швейцарын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн.


Ковидын үед Пийпл Ин Нийд байгууллагатай хамтран нийт 2,000 орчим өрхөд дэмжлэг үзүүллээ

05.10.2021 — Local news Mongolia
Арваннэгдүгээр сард улс даяар хөл хорио тогтоосны улмаас Ковид -19 цар тархалын нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын нийгмийн эмзэг бүлгийг дэмжих хэрэгцээ шаардлага нэмэгдсэн.


Боловсролын салбарын шинэлэг арга бол Банхар сэтгэл заслын эмчилгээ

04.10.2021 — Local news Mongolia
Швейцарын хөгжлийн агентлаг  Монголын Урлагийн Сэтгэл Заслын  Мэргэжлийн  Холбоотой хамтран  “Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх Банхар арт терапи”  төслийг  Боловсролын салбарт жишиг болгон Нийслэлийн гурван  сургууль дээр амжилттай  хэрэгжүүлсэн. 


ХААИС-ийн мал эмнэлгийн сургууль зайн сургалтын ухаалаг танхим шинээр байгууллаа

06.05.2021 — Local news Mongolia
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй хөгжил олон салбарт хувьсал хийж байгаагийн нэг нь мэргэжлийн боловсролын салбар юм. Шинжлэх ухаан технологийн энэхүү ололтыг ашиглан алслагдсан аймаг сумдад ажиллаж байгаа малын эмч нарыг төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтад тасралтгүй хамруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран зайн сургалтын ухаалаг танхим шинээр байгуулж, анхны сургалтаа зохион байгууллаа. 


Дэлбээлж буй нугараач охид дэлхийг өөрчилж байна

06.05.2021 — Local news Mongolia
“18-р зуунд Монголын нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн үүсгэн байгуулсан Саран хөхөө театрт уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэг байсан гэсэн түүхэн баримт байдаг. Энэ нь 18-р зуунд аль хэдийн урлагийн төрөл болсон гэж үзвэл бид уран нугаралтыг Монголд эрт дээр үеэс оршин тогтнож, хөгжиж ирсэн Монголын соёлын өвийн нэг хэсэг хэмээн үздэг.


Миний ирээдүй бол хөл бөмбөг

06.05.2021 — Local news Mongolia
Швейцарын хөгжлийн агентлагт байхад  Баттөгөлдөр хэмээх 21 настай гайхалтай нэгэн залуутай уулзах боломж олдсон юм. Тэрээр жаахан хүүгээс "мэргэжлийн хөл бөмбөг бүтээгч" нэгэн болсон тухай гайхалтай түүхийг бидэнтэй хуваалцсан юм. Баттөгөлдөр эгч болон эгчийнхээ дөрвөн хүүхдийн хамт амьдардаг


Баруун бүсэд орших Хантайширын ууланд халиун бугын тоог өсгөж байна

05.05.2021 — Mongolia
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн хэдэн арван жилд зэрлэг амьтдын тоо толгой ялангуяа халиун бугын тоо толгой эрс цөөрсөн. Манай улс 2001 онд халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулан засгийн газраас үндэсний хөтөлбөр боловсруулан хамгаалж ирсэн. Энэхүү хөтөлбөр нь бугын популяцийг өсгөх, байгалийн нөхөн үржихүйн байгалийн нөхцлийг бүрдүүлэхээс гадна зориудаар үржүүлж, хамгаалах зорилготой юм. Өнөөдөр Монгол орны ойн сан бүхий төвийн бүс нутагт 10,000 орчим л тоо толгой буга тоологдож байгаа судалгаа бий. 

Object 1 – 12 of 129

Media (32)

Other news (97)