Мэргэжлийн боловсрол, сургалт

Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэлд үзүүлж буй дэмжлэг

vocational-education
Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн авто зам засварын ангийн оюутнууд © ШХА

Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА), МБС-ын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажилласанаар  хөдөө орон нутгийн залуусын ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд  бодитой хувь нэмэр оруулах юм. Үүний хүрээнд МБС-д хамрагдсан залуусын ажил эрхлэх боломжийг сайжруулахад голлон анхаарах төдийгүй баруун бүсийн зургаан аймгийн сургуулиудын сургалтын хөтөлбөрийг эрэлтэд үндэслэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Түүнчлэн хувийн хэвшлийн байгууллагуудтай түншилж ажиллах замаар МБС-ыг дадлагад илүү ойр, хөдөлмөрийн зах зээлтэй уялдаатай болгож хөгжүүлэх юм. Баруун аймгуудад хийсэн салбарын эрэлт хэрэгцээний судалгаанд тулгуурлан МБС-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд барилга, ХАА, механикийн салбар тус тус багтаж байна. Эдгээр салбар нь хөдөөгийн мэргэжилтэй залуусыг ажил эрхлэх боломжоор хангах юм.

Хөдөлмөр эрхлэлтэд шаардагдах ур чадвараар дутмаг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг ур чадвар олгох богино хугацааны сургалтад хамруулж, тэдний ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх замаар МБС-ийн хөгжилд түлхэц үзүүлнэ. Ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ШХА-аас үзүүлэх дэмжлэг нь нас болон бусад шалтгаанаар МБС-д элсэн суралцаж чадахгүй байгаа дунд насны малчид, малчин байсан иргэдэд голчлон чиглэх юм. Мөн хөгжлийн хамтын ажиллагааны бусад түншүүд, ялангуяа Азийн хөгжлийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтарч санхүүжүүлэх боломжийг эрэлхийлнэ.

Швейцарь Улсаас бизнес анхлан эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, зээл авах боломжийг нэмэгдүүлэх замаар жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн хөгжлийг дэмжинэ. “Голланд өвчин”-ий сөрөг нөлөөг эс тооцвол ач холбогдолтой, өрсөлдөх чадвартай хэвээр байж чадах зорилтот зах зээлд чиглэсэн ЖДҮ-үүдэд ШХА-аас туслалцаа үзүүлэх юм. Мөн МБС болон ЖДҮ-ийн төслүүдийг хамтын уялдаатай хөгжүүлэхийг зорих болно. Үүний тулд МБС-д хамрагдах оюутан залуус, залуу мэргэжилтнүүдийн техникийн боловсролд хувь нэмрээ оруулах хүсэлтэй, хариуцлагатай бизнес эрхлэгчдээр дамжуулан хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухаанч боловсрол, амьдрах ухааны ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулснаар Монголын залуусын экологийн боловсрол, ирээдүйд ажил эрхлэх боломжийг дээшлүүлнэ. ШХА нь бага болон дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт байгаль орчны боловсролыг өргөн хүрээтэй тусган оруулахыг зорьж ажиллах юм. Энэ нь экологийн боловсролд өргөн хүрээтэй, урт хугацааны өөрчлөлт гаргах хамгийн үр дүнтэй арга гэж үзэж байна. Түүнчлэн залуусын амьдрах чадварыг дээшлүүлэх, тэднийг иргэний эрхээ эдлэхтэй холбоотой гомдол гаргах, үүргээ биелүүлдэг болгож сургах зорилгоор ШХА-аас НҮБ-ын “Хүн амын сан”-ийн төсөлд дэмжлэг үзүүлнэ.

Монгол дахь ШХА нь хөдөөгийн хүн амын ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг бий болгох үүднээс дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд: