Outlook 2020 ба Соёл урлагийг дэмжих төсөл

Projekt abgeschlossen

Монгол дахь Швейцарийн Хамтын ажиллагааны газар нь 2020 он хүртэлх Швейцарийн хамтын ажиллагааны шинэ стратеги боловсруулах болон 2020 оноос хойш ямар салбар чиглэлээр хэрхэн хамтран ажиллах боломжтойг тодорхойлох зорилгоор шинэ арга барил, шинэ салбарыг хамарсан олон төрлийн төслүүдийг хэрэгжүүлнэ.  Үүнээс гадна, соёл урлагийг дэмжих төслүүд нь урлаг соёлын төрөл зүйл, олон ургальч, шинэлэг байдлыг баяжуулах төсөл, санаачлагуудыг дэмжинэ.

Land/Region Thema Periode Budget
Mongolei
Landwirtschaft und Ernährungssicherheit
Kultur & Bewusstsein für Entwicklungszusammenarbeit
Klimawandel & Umwelt
Migration
Andere
Wasser
Beschäftigung & Wirtschaftsentwicklung
Berufsbildung
Menschenrechte
nothemedefined
Landwirtschaftspolitik
Kultur & Freizeit
Reduktion von Katastrophenrisiken DRR
Umweltpolitik
Migration allgemein (entwicklungspolitische Aspekte und Partnerschaften)
Nicht spezifizierter Sektor
Einsparung von Wasserressourcen
Wasserhygiene
Bewusstsein für Entwicklungszusammenarbeit
KMU Förderung
Biodiversität
Berufsbildung
Wassersektorpolitik
Wasserversorgung
Energieeinsparung & Effizienz
Menschenrechte (inkl. Frauenrechte)
01.07.2016 - 31.12.2018
CHF  1’590’000
Hintergrund

2005 оноос хойш Улаанбаатар дах Швейцарийн хөгжлийн агентлаг нь Бичил төсөл ба Соёл урлагийг дэмжих төслийг дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Тухай бүртээ тодорхой нэг чиглэлийг онцгойлон анхаарч ирсэн бөгөөд өнөөг хүртэл хамтын ажиллагааны стратегийн үндсэн чиглэл, сэдвүүдэд нийцсэн шинэлэг санал санаачлага, арга барилуудыг нээж турших зорилгоор 100 гаруй бичил төслийг санхүүжүүлсэн. Үүний дотор нэлээд хувийг соёл урлагийг дэмжих төсөл эзэлж байв.

Соёл урлагийг дэмжих төсөл нь ихэвчлэн Швейцарь, Монголын солилцоог нэмэгдүүлэх, мөн Монголын соёлын өв уламжлалыг дээдлэх, өвлүүлэн үлдээхэд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлсэн.

Монгол улсын эдийн засаг уул уурхайд түшиглэн эрс хөгжиж байгаад сүүлийн жилүүдэд өсөлт нь илтэд удааширч байна. Дэлхийн Банкны ангиллаар Монгол улс нь дунд-орлоготой орны тоонд багтдаг хэдий ч бизнесийн орчин нь тогтвортой биш, эдийн засаг нь төрөлжөөгүй, уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр байна.

Ядуурлын түвшин 2014 онд 21 хувь болж буурсан хэдий ч хот суурин газарт ядуурал нэмэгдсээр байна. 2020 он хүртэлх Монгол Улсад хэрэгжүүлэх Швейцарийн хамтын ажиллагааны шинэ стратегийг боловсруулах, мөн үүний дараах хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохдоо төсөл хөтөлбөрийн хэрэгцээг тодорхойлох судалгаа, эрсдлийн болон нөлөөллийн үнэлгээ, салбарын болон нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх замаар өнөөгийн хурдацтай өөрчлөлттэй уялдсан, хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг зорьж байна.

Zielgruppen

Outlook 2020 / Соёлын төслийн үр шимийг хүртэгчид нь 2013-2016 оны Хамтын ажиллагааны стратегид тодорхойлсон зорилтот бүлэг байна. Тухайн үйл ажиллагаатай уялдуулан тодорхой зорилтот бүлгүүдийг нэмж тодорхойлж болно.

Mittelfristige Wirkungen

Outlook 2020 нь 2020 он хүртэлх Монгол Улсад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ стратегийг боловсруулах, мөн түүнээс цааших хамтын ажиллагааны шинэ салбар, загварыг тодорхойлох уян хатан, үр дүнтэй арга хэрэгслийг туршина.

Соёлын төслүүд нь соёл урлагын олон төрөл зүйлийг баяжуулахад чиглэх бөгөөд Монгол улсын нийгмийн өөрчлөлт, хөгжилд соёл урлагийг бүтээлчээр ашиглахад дэмжлэг үзүүлнэ.

Resultate

Erwartete Resultate:  

Outlook 2020 хөтөлбөрийн хувьд: 

  1. Шинэ сэдвүүд (ус, цаг уурын өөрчлөлт гэх мэт)-ийг турших төсөл хэрэгжүүлэх бөгөөд хэрвээ амжилттай байвал цаашид өргөжүүлнэ.
  2. Хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг (Швейцарь, БНХАУ, Монгол Улсын гурван талт хамтын ажиллагаа, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, даяарчлалын хөтөлбөр гэх мэт) турших бөгөөд амжилттай хэрэгжвэл цаашид өргөжүүлнө.
  3. Хамтын ажиллагааны шинэ загваруудыг (буцалтгүй тусламжийг бууруулах,  техникийн туслалцааг нэмэгдүүлэх, Монголын Засгийн газрын оруулах санхүүжилтийг нэмэгдүүлэх г.м) туршиж үзсэн байх бөгөөд хэрвээ амжилттай байвал цааш нь өргөжүүлнэ.

Соёл урлагийг дэмжих төслийн хувьд:                                                                      

  1. Монголын соёл урлагын олон талт байдлыг баяжуулахад хувь нэмэр оруулах урлаг соёлын байгууллагууд, бие даасан уран бүтээлчдийн бүтээлч, шинэлэг санаачлагуудыг дэмжинэ.
  2. Нийгмийн хөгжлийн асуудлуудыг урлагаар илэрхийлж буй санаачлагуудыг дэмжинэ.


Resultate von früheren Phasen:  

Соёл урлагийг дэмжих төсөл нь Монгол улсын соёл урлагийн байгууллагуудыг бэхжүүлэх, шинэ уран бүтээл туурвих, улалмжлалт өв соёлыг хадгалан хөгжүүлэх, соёлын олон талт төрөл зүйлийг баяжуулахад чиглэсэн олон санал санаачлагуудыг дэмжсэн. 

Бичил төсөл нь хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хамраагүй сэдвээр богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх боломжтой бага хэмжээний төсөл, судалгаа шинжилгээ, шинэ бүтээл, бүтээгдэхүүн турших, боловсруулах зэрэг санаачлагуудыг санхүүжүүлсэн.

 


Verantwortliche Direktion/Bundesamt DEZA
Kreditbereich Entwicklungszusammenarbeit
Projektpartner Vertragspartner
Internationale Finanzinstitution (IFI)
Internationale oder ausländische NGO
Privatsektor
Ausländische staatliche Institution
Organisation der Vereinten Nationen (UNO)
  • Central State of South East
  • International Organisation for Migration
  • Andere internationale oder ausländische NGO Norden
  • Schweizerischer Privatsektor
  • ШХА-ийн тухайн улс дахь салбар
  • United Nations Children’s Fund
  • Weltbank - International Finance Corporation


Budget Laufende Phase Schweizer Beitrag CHF    1’590’000 Bereits ausgegebenes Schweizer Budget CHF    1’318’985
Projektphasen

Phase 5 01.07.2016 - 31.12.2018   (Completed)